УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2014.06.20/ Төрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлж байгаа талаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, намын бүлэг Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрээ гаргасан гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж