Мал нядалгааны төв байгуулах тогтоол дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Мал нядалгааны төв байгуулах тогтоол дэмжигдлээ

Хууль зүйн байнгын хороо хуралдаж  Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Тус ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Зүүн-Хараад байгуулагдсан мал нядалгааны цехтэй танилцжээ. Шинээр байгуулагдсан мал нядалгааны газар бэлтгэсэн бүтээгдэхүүндээ тамга дарж хэрэглэгчдэд хүлээлгэж өгөхөөс гадна мал нядлуулж буй хүний бүртгэл, нядлах малын зураг зэргийг цахим мэдээллийн санд багтаадаг болсон тул малын хулгай эрс багассан гэнэ. Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд малд “чип” карт зүүх санал дэвшүүлсэн. Малд зүүх чип карт нь зах зээл дээр нэг ширхэг нь 1000- 1200 төгрөгийн үнэтэй байдаг аж. Байнгын хорооны зарим гишүүд дээрхи хоёр саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цагдаагийн байгууллагаас Зүүн-Хараад төлөөлөл явуулж судлуулаад үр дүнтэй ажил байвал малын хулгайн мэдээлэл, урьдчилан сэргийлэх талд хамтарч ажиллахаа хэлсэн. Харин сум бүрт Зүүн-Хараад байгуулсан загвар жишгээр мал нядалгааны төв байгуулна гэж байсан нь монголчууд шиг өөрсдөө малаа төхөөрч бэлддэг хүмүүст зохимжгүй гэж үзээд, хүн амын тооноос хамаарч 10.000 хүн амтай аймаг, суурин газар мал нядалгааны нэг төв байгуулах тогтоол гаргах талаар санал хурааж гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж