Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хөтөлбөрийн талаарх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулгаар эхэллээ. Энэхүү танилцуулгатай нь холбоотойгоор сөрөг хүчний гишүүдээс үг хэлцгээсэн бөгөөд С.Бямбацогт “Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх гэдэг үг нь суларсаар байна. Сүүлд хариулт нь буруутантай болох нь. Тэр нь УИХ байх нь. Түүн дотор МАН-ын УИХ дахь бүлэг болох юм байна. Жишээ нь, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд гадаадын иргэнд 100 жил газар эзэмшүүлж болох боломжийг бий болгохыг нь эсэргүүцсэн. Гэтэл улстөржүүлээд байгаа тул буцаалаа гэж байна” хэмээн шүүмжлэв.

Н.Алтанхуяг “Би асуулт асуухгүй үг хэлнэ гээд гүтгэлгийн чанартай зүйл яриад байна. Та гүтгэж болохгүй. Үндсэн хууль зөрчин байж өргөсөн ганц ч зүйл байхгүй. Зохион байгуулалттайгаар иргэдийг айдаст автуулж компанит ажил өрнүүлж байна” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Б.ЭНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж