“Монгол костьюмс” компани “Монгол туургатны үндэсний хувцасны XI фестиваль”-д амжилттай оролцоод иржээ. Монгол үндэстэн бүрийн бахархал болсон үндэсний хувцасны уг наадам нь зургадугаар сарын 14-18-ны хооронд БНХАУ-д болж өнгөрсөн байна.
Тус наадамд ОХУ-ын Эрхүү хот, Улаан-Үд болон ӨМӨЗО-ны бүх аймаг хошуудын дизайнер, загвар өмсөгчид өрсөлдсөн бөгөөд манай дизайнер, загвар өмсөгчид урилгаар оролцсон юм. Жил бүр зохиогддог Монгол туургатны үндэсний хувцасны фестивальд “Монгол костьюмс”-ынхан тогтмол оролцож цөөнгүй шагналын эзнээр тодорч байсан удаатай. Тийм ч учраас манай загвар өмсөгч, дизайнерууд энэ удаад урилгаар оролцож дөрөв хоногийн туршид үзүүлбэрүүдээ толилуулсан байна. Тус наадамд эх орноо төлөөлөн 21 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож Д.Туяацэцэгийн содон загваруудаар олон улсын фестивалийн тайзыг чимжээ.
Э.ТЭКҮ