Өвөр монголын уран бичигтний нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын уран бичигтэн М.Түвшингийн “Аргусан хуурчийн домог” уран бүтээлийн бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнг “Blue moon” арт галерейд зургадугаар сарын 20-24-ны хооронд урлаг сонирхогчдын хүртээл болгох гэж байна.
Тэрээр “Монголын нууц товчоо”-г төв тэгийн аргаар бичиж бие даасан анхны үзэсгэлэнгээ 2010 онд олны хүртээл болгож байжээ. “Аргусан хуурчийн домог” үзэсгэлэнд түүний 67 уран бичлэгийн бүтээл тавигдах бөгөөд зургадугаар сарын 20-нд буюу өнөөдөр 17 цагт “Blue moon” арт галерейд болно.
Э.ТЭКҮ