
Дөнгөж сая Улсын ерөнхий прокурорын туслах, УЕПГ-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд, прокурорын мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай хүсэлтийг УЕПГ-аас өчигдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.
Ч.Сангарагчааг АТГ-т мөнгө санхүүгийн зөрчил гаргасан зэрэг хэд хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Д.ОЮУН