Ярьдаг автомат машин зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Ярьдаг автомат машин зохион бүтээжээ

Тамхи унааны машин гэрээсээ  хол яваа үед биднийг  тэжээж тэтгэж байдаг ч бидэнд тийм ч найрсаг ханддаггүй. Тийм биз дээ. Машин зөвхөн биднийг дуртай сонголтоо хийхийг хүлээгээд байж байдаг.  Хэлбэр дизайнаас гадна хэрэглэгчиддээ найрсаг хандаж чаддаггүй шалтгаанаар эдгээр машин хэрэглээнээс удахгүй гарах шинжтэй байна. Үйлдвэрлэлийн загвар зохион бүтээгч Гүүз Беггерман хэрэглэгчдийн асуултанд хариулж  чадах арай нөхөрсөг автомат машин зохион бүтээсэн байна.  Ундааны уг автомат машины хажуугаар өнгөрөхөд доторхи лаазтай ундаанууд хөдөлгөөнд орж хэрэглэгчийн анхаарлыг татах аж. Түүнээс гадна ундаанууд хэрэглэгчид  шошгоо  харуулахын тулд өөр өөр хөдөлгөөн хийх гэнэ. Хамгийн сонирхолтой нь ундааны машины энэ үйлдэл хэрэглэгчид өөрийн эрхгүй ундаа уух хүсэл төрүүлэх аж. Түүнээс гадна хэрэглэгчид  товчлуур дарж, цэснээс сонгох шаардлага гарахгүй. Зөвхөн зоос хийж, юм уумаар байгаагаа хэлэхэд л хангалттай гэнэ.  Одоо бидэнд зөвхөн энэ ярьдаг,  найрсаг автоамат машин хэзээ хэрэглээнд гарахыг хүлээх л үлдлээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж