Нарны аймгийн гариг бvр єєрийн дуу хоолойтой

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Нарны аймгийн гариг бvр єєрийн дуу хоолойтой

Solar system буюу Нарны аймаг маань наймаг гарагтай. Эдгээр 8 гарйгийг
хєрєст гараг, хийн гараг гэж 2 хуваадаг бєгєєд хєрєст гарагт
Буд-Mercury, Сугар-Venus, Дэлхий-Earth, Ангараг-Mars гарагууд, харин
хийн гарагт Бархасбадь-Jupiter, Санчир-Saturn,  Тэнгэрийн ван-Uranus, 
Далайн ван-Neptune гарагууд багтдаг юм. Юун нарны аймгийг тайлбарлаад
унав аа гэж гайхаж магад. Гарагуудын тухай тайлбарлах хvсэл тєрєхгvй
байна, харин тэдний гайхамшгуудаас тантай хуваалцах гэж байна.

Хоёр жилийн ємнє Энэтхэгийн Ведийн зурхайчаар єєрийн
энэ насны тєєргєє зуруулах хувь тохиосон юм. Бид єєрсдийгєє Єрнийн
зурхайгаар 12 орд, Дорнын зурхайгаар 12 жилд ч юмуу ямар ч байсан 12
тєрєл зvйлд хуваачихдаг. Зарим хvн єдєр тутмын зурхайд асар их ач
холбогдол єгдєг. Амьдрал ахуйгаа тvvгээр харгалзан шийддэг нь ч бий.
Гэтэл дэлхийн оршин суугчдын хувь тєєрєг бvр дахин давтагдашгvй юм байна
гэдгийг би Зурхайчийн ярианаас ойлгосон билээ.  (.. цагийн, .. минут,
.. секунд, .. дольт надтай зэрэг хэн нэг нь тєрєх боломжтой боловч миний
тєрсєн орон зайд зєвхєн би л тєрєх боломжтой учраас хvн бvрийн тєєрєг
ондоо байх ёстой гэдэг нь тэр юм байна лээ.)


         Зурхайч хэд хоногийн ємнє миний тєрсєн он сар єдєр цаг минутыг
нарийн тооцоолсны vндсэн дээр миний тєєргийг зурж эхэлсэн бєгєєд энэ нь
шашин шvтлэгийн чанартай гэхээсээ илvv одон орон болон математикийн
нарийн тооцоолол байдаг шиг санагдсан. Ингээд намайг тєрєх vеийн нарны
аймгийн гаргуудын байрлал ямар байсан, аль нь яаж яаж нєлєєлсєн,
ирээдvйд ямар цаг хугацаанд яаж нєлєєлєх тухай зурхайч зурснаа надад
тайлж єгсєн билээ.


         Зурхайчийн хэлсэн зvйлсээс тодорхой нийтлэг зvйлvvдийг задлая
гэж бодлоо.  


         Надад Бархасбадь гараг нєлєєлдєг бєгєєд энэ гараг нь хvнийг
дотоод ухаан, далд ухаан, шашинлаг байхад, оюунлаг байхад дэмжлэг
vзvvлдэг гараг юм байна. Миний амьдралын тодорхой vеvvдэд энэ гарагийн
нєлєє маш хvчтэй байх бєгєєд тэр цаг хугацаанд оюуны бvтээл туурвих,
шашин дотоод ухаанд суралцах зэрэгт хамгийн таатай vе ирэх юм гэсэн.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж