Топ компаниудын нийгмийн хариуцлага-2013

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Топ компаниудын нийгмийн хариуцлага-2013

ТОП КОМПАНИУДЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2013

              КОМПАНИ

                                   НИЙГМИЙН ТӨСЛҮҮД

Эрдэнэт үйлдвэр ХХК

Төлсөн татвар шимтгэл: 401,7 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: 30 га талбайг цэцэрлэгжүүлэх ”Ногоон төгөл” төслийг эхлүүлсэн, хаягдлын аж ахуйн далан байгуулсан, “Пионер” далангийн 2,6 км газрын нөхөн сэргээлтийг хийлгэсэн

Нийгмийн үйл ажиллагаа: “Хүн-Эрдэнэ” хөтөлбөр хэрэгжсэн, байт харвааны 10 тамирчны бэлтгэл, тэмцээний бүх зардлыг даасан, ажиллагсад үйлдвэрийн бүсэд дугуйн 5 зогсоол байгуулсан

 

 

 

  М-Си-Эс Групп

Төлсөн татвар шимтгэл: 208 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: Орчин үеийн оношилгоо эмчилгээний Интермед эмнэлэг, 1100 хүүхэд суралцах Орчлон Кембриж 2 цогцолбор сургууль, Өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбосон 390 гаруй км үргэлжлэх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж байгуулсан

Нийгмийн үйл ажиллагаа: “Нэг далбаан дор нэгдэцгээе”,“Үндэсний өв соёлоо хамгаалах хөтөлбөр”, “Монгол кино HD” төсөл, “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг нийгмийн 90 үйлс хэрэгжүүлсэн

 

 

 

  Оюу толгой ХХК

Төлсөн татвар шимтгэл: 165 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: Олон улсын стандартын “Ханбумбат” нисэх буудал, Баян-Овоо суманд  спортын шинэ заал барьсан, Ханбогд сумыг байнгын эрчим хүчтэй холбосон, Говьсүмбэр аймагт Политехникийн коллеж, оюутны байрны өргөтгөл, Улаанбаатарт “Өнөр бүл” төв, Амгалан дунд сургуулийн байрны шинэчлэл, Оюутны гудамжийг иж бүрэн тохижуулсан

Нийгмийн үйл ажиллагаа: Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулах төсөл, “Ус чандмань эрдэнэ” зэрэг төслүүд хэрэгжүүлсэн

 

 

  АПУ ХК

Төлсөн татвар шимтгэл: 157 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: Дэлхийн жишигт хүрсэн хүнсний автомат агуулах ашиглалтанд оруулсан

Нийгмийн үйл ажиллагаа: Байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн олон улсын ISO-9001-2008 болон ISO-14000 тогтолцоог хэрэгжүүлсэн

 

 

  МАК ХХК

Төлсөн татвар шимтгэл: 86,4 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: Чойроос Хөх цав хүртэл 60 км газар цахилгаан дамжуулах шугам, 25 дугаар өртөөнөөс төмөр зам өөрийн зардлаар барьсан

Нийгмийн үйл ажиллагаа: Элдэвийн уурхайн нөхөн сэргээлт, компанийн 20 жилийн ойг угтсан спортын цуврал тэмцээн зохион байгуулсан

 

 

  Энержи ресурс ХХК

Төлсөн татвар шимтгэл: 52 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэрийн 3-р модуль, “Цэций” орон сууцны хороолол,  Олон улсын жишигийн сургууль, цэцэрлэгийн “Мөрөөдөл” цогцолбор ашиглалтанд орсон

Нийгмийн үйл ажиллагаа: Оюутны тэтгэлэг, малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, монгол Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх зэрэг  хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн

 

 

  Бороо гоулд ХХК

Төлсөн татвар шимтгэл: 40,2 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: Клиникийн нэгдүгээр амаржих эмнэлгийн 150 ортой өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгсөн

Нийгмийн үйл ажиллагаа: Хөдөлмөрийн осол, эндэлгүйгээр 3 сая хүн-цаг ажилласан, 40 га талбайг нөхөн сэргээсэн, орон нутгийн таван цэцэрлэгийн “Бяцхан номын сан” төслийг ивээн тэтгэсэн

 

 

  Мобиком корпораци

Төлсөн татвар шимтгэл: 35,5 тэрбум

Нийгмийн бүтээн байгуулалт: Салхин цахилгаан станцыг ашиглалтанд оруулсан

Нийгмийн үйл ажиллагаа: КАНСАТ хиймэл дагуул зохион бүтээх тэмцээн, авьяаслаг төгөлдөр хуурчийн сургалтын зардлыг ивээн тэтгэсэн, олон улсын олимпиадын медальтанд гар утас, ажилтнуудаас Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвд эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн

Эх сурвалж:  Татварын Ерөнхий Газар, компаниудын вэб сайт, хэвлэлийн мэдээллийг ашиглав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж