Долдугаар сарын 1-ний хохирогчдод зул өргөнө

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний хохирогчдод зул өргөнө

Монголчуудын хувьд харамсал төрүүлсэн долдугаар сарын 1-нд амиа алдсан таван иргэнийхээ хойчийн буянд зориулж амиа алдсан өдрөөр ар гэрийнхэн нь бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдэд зул өргөх аж. Зул өргөх ажиллагаа долдугаар сарын 1-нд 11-12 цагийн хооронд болох юм байна. Үүнд талийгаачдын ар гэрийнхнээс гадна тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөхийг хүсэгчид оролцох боломжтой гэнэ. Мөн эл өдөр талийгаачдын хөшөөг Үндэсний түүхийн музейн өмнөх хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд босгохоор шав тавих бөгөөд хөшөөг босгох зардлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргаж байгаа юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж