УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг саяхан гэнэт зарлан хуралдууллаа. Эл хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөн хуралдаанаа эхлүүлсэн юм. Харин энэ шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэнгүүт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авч байгааг мэдэгдэв.
Завсарлага авч байгаа үндэслэлээ тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нэг намын бүлгээс хоёр хүн нэр дэвшиж байгаа тул бүлгээр ярилцах шаардлага үүслээ” гэж тайлбарлав.
Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ