Фото: EPA/ALBERTO MARTIN / POOL
Испанийн хаан I Хуан Карлос хаан ширээг өөрийн хүү жонон Фелипед шилжүүлэн титмээс татгалзсан баримтад гарын үсгээ зурлаа. Ийнхүү тэрээр шаан ширээнд суусан 39 жилийн засаглалаа дуусгалаа. Испанийн сенат I Хуан Карлосын хаан ширээнээс татгалзсаныг хуульчлан дэмжлээ.
Жонон Филипе (баруунаас) түүний эцэг Испанийн хаан асан I Хуан Карлос
Фото: EPA/ALBERTO MARTIN
Жонон Филипе орон нутгийн цагаар шөнө дунд албан ёсоор Испанийн хаан VI Филипп боллоо. Түүний хаан ширээнд суух ёслол 10:30 –д парламентын дээд, доод танхмын нэгдсэн хуралдаан дээр эхлэв.
Өдгөө 46 настай VI Филипп тус улсын Үндсэн хууль дээр тангараг өргөсний дараа төрийн тэргүүний хувиар өөрийн явуулах үндсэн чиглэлүүдийн талаар өгүүлсэн үг хэллээ.
Жонон Испани, Канад, АНУ-д сайн боловсрол авсан ба цэргийн бүх төрлөөр цэргийн бэлтгэл хийжээ. Хүүхэд ахуй цагаасаа тэрээр өөрийн эцэг хаан асан I Хуан Карлосын ажлын гэрч нь болж Олон улсын болон үндэсний улс төрийн амьдралын томоохон үйл явдлуудын дунд явж иржээ. Олон жилийн турш жонон албан ёсны айлчлалуудыг гадаад орнуудад хийж ирсэн учир гадаадын олон лидерүүдийг мэднэ, гадаад орнуудын хааны гэр бүлийнхэнтэй сайн танил. Тэрээр Испанийн бүх автономийн районуудад очиж байсан, тэдний асуудлуудыг ч сайн мэддэг.
Үүний зэрэгцээ, Фелипе төлөв даруу зантай, дүгнэн цэгнэж чаддаг ба сайн хүмүүжилтэй. Түүний нэр ямар нэгэн дуулианд орооцолдож байгаагүй ба гүнж Литисия, хоёр охинтой гэр бүлийн амьдрал нь олон хүнд үлгэр болдог.
Хаан ширээг залгамжлагч Үндсэн хуулийн дагуу эцэг нь хаан ширээг түүнд шилжүүлсэн баримтад гарын үсэг зурсны дараа хаан ширээнд албан ёсоор суулаа. Тэрээр хааны гэр бүлийнхэнд таатай биш байгаа нөхцөлд засаг авав.
Эдийн засгийн хямрал ба засгийг ээлжлэн барьж байсан Ардын нам, Испанийн социалист ажилчны намын үр дүн муутай ажиллагаа зэргийн улмаас Төрийн институтууд ба улстөрчдөд иргэдийн итгэл алдарсан байлаа. Тэр нь хаант засаглалд хандах олон нийтийн санаа бодолд ч нөлөөлж байна. Олон хүн хаант засгийг хуучирсан, цагаа элээсэн гэж үзэх болжээ.
Сүүлийн арваад жилүүдийн дотор Испанид салан тусгаарлах санаа бодол хүчтэй газар авч Каталони, Баскуудын бүсэд тэр нь эрч авчээ. Эдгээр автономийн иргэд тэдний сонирхлыг төв засаг нь анзаарахгүй байгаад хаант засаг буртуутнуудын нэг гэж үздэг.
Хааны гэр бүлийн нэр хүндэд I Хуан Карлосын охин инфанта Кристина, түүний нөхөр Иньяки Урдангарин нар өөрсдийн дуулианаар ихээхэн гай тарив. Тэд санхүүгийн залилангийн хэрэгт холбогдоод байгаа ба шоронгийн хаалга татаж магадгүй болов. Энэ бүгд шинэ хаан улс орны өмнө зогсож буй асуудалд идэвхтэй оролцон үүрэгтэй байгаасай гэж хамжлагатнууд нь хүсч байна.
Олон нийтийн санал асуулгаар, шинэ хаан испаничуудад таатай бөгөөд Испанийн олон улс төрийн хүчний дэмжлэгтэй байгаа гэнэ.
Сайн дураараа хаан ширээнээс буусан европ хаад, XX-XXI зуун. Лавлах
Сүүлийн 100 жилийн дотор хэд хэдэн хаад өөрсдийн хүслээр эрх мэдлээсээ татгалзжээ.
I Хуан Карлос ба IV Филипп. Фото: Архив EPA/JULIO MUNOZ
1936 оны арванхоёрдугаар сарын 11. Их Британийн хаанаар 1936 оны арваннэгдүгээр сарын 20-нд зарлагдаад титэмлэгдээгүй байсан VIII Эдуард (1894-1972 онууд.) хоёр дахь гэрлэлтийнхээ салалтыг авах гэж байсан америк эмэгтэй Уоллис Симпсонтай гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзлаа. Британийн хуулиар бол хаан нь англикан шашины тэргүүн болдог учир гэрбүл салсан эмэгтэйтэй гэрлэж болохгүй. Тийм ч учраас Засгийн газар нь гэрлэлтийн зөвшөөрлийг өгөхгүй байв. 1936 оны арванхоёрдугаар сарынн 11-нд тэрээр радиогоор ярихдаа хаан ширээнээс татгалзаж буйгаа зарлав. “ Хааны үүргийг биелүүлэх өндөр хариуцлагадаа би хайртай эмэгтэйнхээ тусламж, дэмжлэгийг авч чадахгүй болсноос хаан ширээнээс татгалзаж байна” хэмээн Эдуард мэдэгджээ.
1948 оны дөрөвдүгээр сарын 30 . Нидерландын хатан хаан Вильгельмина (1880-1962 онууд., засаг барьсан: 1890-1948 онууд.) 68 насныхаа 58 жилд хаан ширээнд суусан хатан хаан өөрийн охин Юлианад хаан ширээгээ шилжүүлэн цол хэргэмээс татгалзлаа. Вильгельмина ингэж татгалзснаар хөгшин захирагчид залуу залгамжлагч нартаа хаан ширээг залгамжлуулдаг уламжлалыг бий болголоо.
1951 оны долдугаар сарын 16. Бельгийн хаан III Леопольд (1901-1983 онууд., эрх барьсан онууд: 1934-51.) хүү БУодуэндаа хаан ширээг өгөн өөрөө хаанаас татгалзав. Улс төр, үндэсний зөрчлийн улмаас иргэний дайны аюул гарч ирсэн нь түүний огцрох шалтгаан болов.
1964 оны арваннэгдүгээр сарын 12. Люксембургийн герцогийн агуу ахайтан Шарлотта (1896-1985 онууд., эрх барьсан – 1919-64 онууд.) 68 насандаа өөрийн хүү Жанд засгийг шилжүүлэн 1961 оноос дэргэд нь засгийг явуулж иржээ.
1980 оны дөрөвдүгээр сарын 30. Нидерландын хатан хаан Юлиана (1909-2004, хаан ширээнд 1948-80 онууд.) биеийн эрүүл мэндийн байдлаас эрх мэдлээ том охин Беатрикст шилжүүлэн хаан ширээнээс татгалзлаа. Эрх барьсан сүүлийн жилүүдэд Юлиана жожиг амьдралтай байв.
2000 оны аравдугаар сарын 7. Люксембургийн герцог Жан (төрсөн он: 1921 г., хаан ширээнд 1964-2000 онуудад.) 36 жил хаанчлаад 79 насандаа өөрийн хүү, 45 настай Анрид хаан ширээгээ шилжүүлсэн баримтад гарын үсгээ зурав. Энэ өдөр нь шинэ герцог парламентад тангарагаа өргөжээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 30. Нидерландын хатан хаан Беатрикс (төрсөн: 1938 он., хаанчилсан 1980-2013 онууд.) 75 насандаа залгамжлагч жонон лет Виллем-Александерт эрх мэдлээ шилжүүлэн хаан ширээнээс татгалзсан баримтад гарын үсгээ зуржээ. Хамжлагатнууддаа тэрээр видео бичлэгээр хандахдаа, өөрийн үүргээ биелүүлэхэд хүнд байснаас биш харин залуу үед засгийг өгөх хэрэгтэй хэмээн үзсэн гэж мэдэгджээ.
2013 долдугаар сарын 3. Бельгичуудын хаан II Альберт (төрсөн он: 1934., хаанчилсан жилүүд: 1993-2013.) үндэстэндээ телевизээр яаралтай хандан хаан ширээг залгамжлагч, өөрийн том хүү Филиппт эрх мэдлээ шилжүүлж буйгаа мэдэгдлээ. Тэр үед 79 хүрээд байсан хаан өөрийн нас, эрүүл мэнд нь хүссэн хэмжээнд үүргээ гүйцэтгэхийг гүйцэхгүй брллоо. Дараагийн үед засгийг шилжүүлдэх шаардлага ирлээ гэсэн байлаа. Бельгийн үндэсний баяраар долдугаар сарын 21-нд тэрээр хаан ширээнээс татгалзсан гэрээнд гарын үсгээ зураад мөн тэр өдөр нь шинэ хаан тангарагаа өргөжээ.
2014 оны зургадугаар 2. Испанийн хаан I Хуан Карлос (төр. Он: 1938., хаан ширээнд 1975 оноос.) Засгийн газрын тэргүүн Мариано Рахой Брейд хаан ширээнээс татгалзан эрх мэдлээ жонон Фелипед шилжүүлж буй тухай мэдэгдэв. Испанийн телевизээр тэр үндэстнүүддээ хандахдаа, хямрал Испанийг нэрвэсэн энэ үед эх орны өмнө хүндэт үүргээ биелүүлэхэд илүү сайн бэлтгэлтэй өөрийн хүү Фелипед байр сууриа тавин өгөхөөс өөр шилдэг зүйлийг би хийж чадахгүй нь гэж хаан хэлсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР