О.Ганцоождоо амжилт хүсье

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

О.Ганцоождоо амжилт хүсье

Яг энэ өдрүүдэд АНУ-ын Жаксон хотод дэлхийд алдартай Олон улсын балетийн бүжигчдийн уралдаан болж байна. Манай улсаас ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож энэхүү тэмцээнд оролцож байгаа билээ. Өнөөдөр эхний шатны шалгаруулалтын дүн гарч Цоож маань хоёрдугаар шатанд тэнцэж үлджээ. Одоо дараагийн шатанд орчин үеийн бүжгээр өрсөлдөнө. Ганцоожийн хамтран бүжиглэгчээр Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг оролцож байгаа. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү тэмцээн балетийн бүжигчдийн хувьд олимпоос өөрцгүй. 10 дахь удаагийн тэмцээнд 20 орны 92 балетчин өрсөлдөж байгаа юм байна. Цоождоо амжилт хүсэж, дээлийнх нь захыг мушгиж сууя даа.

Б.ЦАЦРАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж