&#34Улаанбаатарын яриа хэлэлцээ” өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

&#34Улаанбаатарын яриа хэлэлцээ” өндөрлөв

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгыг ЗХА-ийн олон нийт, эрдэмтэн мэргэдийн дунд сурталчлах, тайлбарлаж таниулах үүднээс Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран  олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгынхаа талаар танилцуулав.

Бага хурлыг УИХ-ийн гишүүн, ССХ-ийн Бодлогын Зөвлөлийн гишүүн М.Батчимэг нээж үг хэлэв. Хуралд оролцсон Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Нидерланд, ХБНГУ, ИБУИНВУ –ын нийт 100 орчим эрдэмтэд, экспертүүд ЗХА-ийн бүс нутгийн өнөөгийн байдал, аюулгүй байдлын эрсдэлүүд, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд дөхөм үзүүлэх талаар гарч байгаа санал санаачилгууд, эдийн засаг, байгаль орчинтой холбогдох асуудлууд, ЗХА-д энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд цаашид ямар алхам хийх ёстой зэрэг асуудлаар хоёр өдрийн турш нухацтай ярилцаж, санал шүүмжлэл өрнүүлэв.

ЗХА-ийн бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг зохион байгуулах Монгол Улсын санал санаачилгыг цагаа олсон, үр дүнтэй санаачилга хэмээн хуралд оролцогчид үзэж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тохиров.


Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж