Сайд Н.Батбаярын асуудлыг хойшлууллаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж, ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа. Хойшлуулах саналыг УИХ-ын дарга гаргасан байна. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Газрын тосны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Г.ДАРЬ