Карлсен рапидийн дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Карлсен рапидийн дэлхийн аварга боллоо

Дэлхийн аварга Норвегийн Магнус Карлсен.

Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо үргэлжилж байна. Энэ сарын 16-нд эхэлсэн дэлхийн аваргын 15 минутын рапид тоглолтын медалтнууд өчигдөр тодорлоо.

15 тавилийн дараагаар 113 шатарчныг дэлхийн тэргүүн шатарчин Норвегийн Магнус Карлсен 11.0 оноогоор тэргүүлсэн бол Италийн Фабиано Каруана, Энэтхэгийн Ананд нар 10,5 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Монгол Улсаас оролцож буй их мастер Б.Гүндаваа 6,5 оноогоор 65-р байр, ФИДЕ мастер З.Бямбаа (2281) 3,5 оноогоор 111-р байрт шалгарсан байна. Чансаагаараа 88-д эрэмбэлэгдсэн их мастер Б.Гүндаваа (2534) дөрвөн хожил, таван тэнцээ авсан бөгөөд 9-р өрөгт ОХУ-ын их мастер Савченког хожсон байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр, маргааш буюу зургаадугаар сарын 19, 20-ний өдрүүдэд блиц(5 минут) төрлийн тоглолтууд болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө. Тэмцээний талаарх мэдээллийг http://dubai2014wrb.com сайтаас авна уу.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж