МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд хуралдаж байгаа тул 15.00 цагаас товлогдсон Чуулганы нэгдсэн хуралдаан хараахан эхлээгүй байна.

Үдээс хойшхи хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх тул МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудлаар байр сууриа нэгтгэж байгаа бололтой.

Түүнчлэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Газрын тосны тухай, Чөлөөт бүсийн тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт оруулах, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах төслүүдийг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж