Н.Батбаяр сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх гэж байна

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ. Хуралдаан эхлэнгүүт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа УИХ-д тавьсан нь энэ. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн арга хэмжээг Засгийн газар авч ажиллаж байгаа. Энэний үр дүнг харсаны үндсэн дээр сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхэд оройтохгүй. Одоо хараахан биш” гэж тайлбарлаж буй.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг энэ удаад сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ-аар  шийдүүлж чадахгүй бол зөрүүлээд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох асуудлыг тавих нэгдсэн шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байна.

Цөөнхийн бүлгийн хувьд анхнаасаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газрын тэргүүнд хандан тавьж, эл асуудлыг шийдэж чадахгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих болно гэдгийг хэлж байсан билээ. 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж