Тавантолгой цахилгаан станц хөрөнгө оруулагчдад танилцуулга хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Тавантолгой цахилгаан станц хөрөнгө оруулагчдад танилцуулга хийлээ

Тавантолгой цахилгаан станц төслийн урьдчилан шалгарсан хөрөнгө оруулагчдад танилцуулга хийлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Тавантолгой цахилгаан станц” мега төсөлд хөрөнгө оруулагчаар урьдчилан шалгарсан компаниудын төлөөлөгчид “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014”-т оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгуулага болох Эрчим хүчний яамны харьяа  “Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж”  хамтран хэрэгжүүлэгч “М-Си-Эс Холдинг” ХХК, “Оюу Толгой” ХХК нар өнөөдөр хөрөнгө оруулагчдад төслийн “Арилжааны даалгавар”-ыг танилцууллаа.  Тус “Арилжааны даалгавар” нь “Цахилгаан эрчим  хүч худалдах, худалдан авах гэрээ” , “Нүүрс нийлүүлэх гэрээ” , “Хөрөнгө оруулалтын гэрээ” зэрэг  10 гаруй гэрээнээс бүрдэх бөгөөд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох гол баримт бичиг болж байгаа юм байна. Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан “Тавантолгой цахилгаан станц мега төсөл Монголын анхны IPP төсөл болох агаад,  нэг мега төслийн араас өөр мега төслийг залгуулж түүнээсээ дараачийн төслүүдийг хөгжүүлж хөгжил рүү хүрдэг зам байдаг. Цахилгаан станцын төсөл бидэнд энэ боломжийг олгох болно” гэж хэлсэн юм.

Хөрөнгө оруулагчаар шалгарсан Франц, Солонгосын хамтарсан “GDF SUEZ & POSCO ENERGY” консорциум Японы "KANSAI ELECTRIC POWER" , "MARUBENI CORPORATION" Солонгосын "DAEWOO ENGINEERING & CONSTRUCTION" компаний төлөөлөгчид маргааш  “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014”-т оролцох юм байна.

Эх сурвалж: www.ttpp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж