Монголын волейболын холбооноос сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 21-28-нд болох уг тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй найман баг оролцох юм. Тэмцээн МУИС-ийн заал, Спортын төв ордонд тус тус болох аж.
Өнгөрсөн жил анх удаа болсон сонирхогчдын УАШТ-нд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцжээ. Эрэгтэйчүүдээс алтан медалийг Орхон аймгийн волейболын холбоо хүртсэн бол "Аврагч" спорт хороо, "Ланд Бриж" багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Эмэгтэйчүүдээс алтан медалийг "Мөнхтийн" баг хүртсэн бол "Хилчин" спорт хороо, Нийслэлийн боловсролын газар удаах байруудад шалгарчээ.
Ч.БОЛ