Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 алдартны жагсаалт гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 алдартны жагсаалт гарлаа

“Forbes”
сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100
алдартны жагсаалт нийтлэгджээ.
Энэхүү жагсаалтыг шоу нэвтрүүлгийн
хатан хаан Oprah Winfrey тэргүүлж өнгөрсөн онд алдаад байсан тэргүүн
байраа эргүүлэн авчээ. Харин 2009 онд нэгдүгээр байрт орж байсан
Холливуудын нэрт жүжигчин Angelina Jolie нилээд олон байр ухарч 18-т
бичигдсэн байна.
Өнгөрсөн онд шоу бизнесийн ертөнцөд гялалзсан
амжилт үзүүлсэн дуучин Lady Gaga, Conan O"Brien “Twilight”-ын супер од
Kristen Stewart болон Robert Pattinson нар энэхүү жагсаалтад анх удаа
нэр нь бичигдлээ.
Lady Gaga-гийн хувьд анх удаа нэр нь бичигдэж
байгаа ч олон алдартныг ардаа орхин дөрөвдүгээрт байрт орсон нь түүний
богино хугацаанд хэдий хир амжилт олсныг батлан харуулсан байна.
Харин

жагсаалтын хорёдугаарт Грэммийн шагналт дуучин Beyonce шалгарсан байна.
Өнгөрсөн оны хувьд тэрбээр аялан тоглолтоо амжилттай хийж, цомгуудынх
нь борлуулалт сайн байсан төдийгүй загварын ертөнц болон үнэртэн гоо
сайхны салбарт ч чамлахааргүй амжилттай байсан нь ийнхүү дээгүүр
бичигдэхэд нөлөөлсөн байна.
Гуравдугаар байрт “Avatar” киногоороо
олон амжилт тогтоосон найруулагч James Cameron орлоо. Түүний “Avatar” 
кино  2,7 тэрбум долларын ашиг олсон байна. Тэрбээр өмнө нь 1999 онд
энэхүү жагсаалтад мөн бичигдэж байсан аж. Харин тавдугаарт гольфчин
Tiger Woods. Тэрбээр үргэлж хүүхнүүдтэй холбогдон хэл аманд өртөж,
хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг ч түүний гэр бүлийн тогтворгүй
амьдрал спортын нэр хүнд ашиг орлогод нь сөргөөр нөлөөлөөгүй болтой.
Эхний

таван байрт орсон алдартнуудын өнгөрсөн 12 сард олсон орлогын хэмжээ
1.

Oprah Winfrey, $315 сая
2. Beyonce Knowles, $87 сая
3. James
Cameron, $210 сая
4. Lady Gaga, $62 сая
5. Tiger Woods, $105 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж