Аргентин шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Аргентин шөвгийн наймд шалгарлаа

Өнгөрсөн
шөнө Йоханнесбург хотноо
болсон Аргентин болон Мексикийн багийн тоглолтод Карлос Тевез дубль
хийж, багтаа ялалт авчирснаар аргентинчууд 3:1 харьцаатай ялалт
байгуулж, дунд шөвөгт Германы багтай өрсөлдөхөөр болсон юм.



“Ман Сити”-гийн довтлогч Тевез 26 дахь минутад тооны харьцааг нээсэн
боловч давтан бичлэгээс харахад Лионель Месси түүнд бөмбөг дамжуулж,
ирсэн бөмбөгийг хаалга руу мөргөх үед Тевез отон тоглолтод орсон байсан
юм. Хэдийгээр Мексикийн тоглогчид эсэргүүцсэн боловч шүүгч гоолыг
хүчинтэйд тооцсон. Удалгүй 33 дахь минутад Игуаин Оскар Перезийн
хаалгын мялааснаар дэлхийн аваргын дөрөв дэх гоолоо оруулж, мэргэн
буучдын эгнээнд багтаж байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж