Ерөнхий прокурор няцаалт өгнө

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурор няцаалт өгнө

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга Ч.Сангарагчааг Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү мэдээллээс хойш буюу өчигдөр Ч.Сангарагчаа хэвлэлийнхэнд хандан “Энэ бол улстөржиж байгаа явдал. Прокурорынхон хуулийн дагуу ажиллах ёстой” гэх утгатай тайлбар өгсөн юм. Үүнээс үүдэн түүнийг болон АТГ-ын ажилтнуудыг ямар үндэслэлээр, хэрхэн шалгаж эхэлсэн талаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон бусад албаны хүмүүс 14.00 цагаас Улсын ерөнхий прокурорын байранд хэвлэлийн хурал хийхээр тов зарлаад байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж