Цэцэг тарих уу, цэцэрлэг барих уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Цэцэг тарих уу, цэцэрлэг барих уу?

Урин цагтай зэрэгцэн нийслэл хот ногоорч, гудамж талбай өнгө өнгийн цэцэгсээр гоёсоор. Жиргээчид сүүлийн хэд хоногийн турш сошиал ертөнцөөр тарж буй нийслэлийн гудамжин дахь 3D зураг, Газрын тухай хууль гээд олон сэдвийг өчигдөр хөндөн ярилцжээ. Түүний дотор нийслэлийн ногоон байгууламжийн асуудал жиргээчдийн анхааралд өртөв. Учир нь нэгэн жиргээч эдийн засгийн хямралтай энэ үед нийслэлийг цэцэгжүүлэхээр Эрээн хотоос цэцэг зөөж байгаа, түүндээ 5,8 тэрбум төгрөг зарцуулж байгаа талаар жиргэснээр энэ тухай онцолж эхэлсэн юм. Батка @gbaterdene жиргээчийн “Хаа хаанаа хямарч бхад хотын дарга 5.8 тэрбумаар нэг наст цэцэг Эрээнээс зөөн тарьж бдаг. Бид татвараа төлөөд л бдаг” гэсэн жиргээ болжморуудын дунд нэлээд маргаан дагуулжээ. Нэгэнт бид өөрсдөө тарьж чадахгүй байгаа бол худалдаж авах нь зүйтэй гэх нэгэн байхад ийм их мөнгө зарцуулж цэцэг авч байхаар өөрсдөө тарих аргатай болох байсан хэмээн шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй. Тэдгээрээс заримыг нь буулгавал,

-Тэгээ яаая гэж? Улаан шороогоор эргэлдээд сааралтаад байжийя гэж уу?

-Зэрэгцээл хийхгуй бол яаж урагшлахав… Эмнэлэг барих нь бариад цэцэрлэгжуулж ногооруулах нь тэрийгээ л хийнэ

-За тэгвэл одоо бүх соёл урлагийн хөтөлбөр, хот тохижилт, наадам бүгдийг нь зогсоогоод эмнэлэгээ барья.

-Түлэнхийн төвийн шалаар нэг байгаа хүүхдүүдийг эмчлэх эмнэлэгээ дуусгах мөнгөшд.

-Зулэг болгох ч юм уу, аль эсвэл зам болгоод 1 эгнээ нэмчуул таарна

-Ерөнхийлөгчийн сонгуулийн жил тарьсан тэр их цэцэг ногоо хаана байгаан? Хямралтай байгааг ойлгоорой

– 30 градуст ургадаг цэцэг гэж байдаг юм болов уу? Хямрал нь бас мөнгөггүй болоод хямраад байгаа юм уу?

– Тариад байгаа компани нь Үүл даргын дүү нарынх гэсэн….

-Зөндөө мод үржүүлгийн газрууд байгаа. 10 жилийн дараа л УБ-т олон наст мод шилжүүлэх боломжтой болно.

-Бат-Үүлийн бизнес гэж ярьж байсан , үнэн байхнээ.. Ядаж л хүүхдийн цэцэрлэг барих хэрэгтэй ш дээ..Ойлгомжгүй эээ

-Бас л ташаа мэдээлэл. Цэцгэн мандалд 500 орчим сая гэсэн. Нийт ногоон байгууламжийн тосов нь 5 тэрбум гаруй гэсэн

-Ийм цөөхөн сарын хугацаанд ашиглагдах зүйлд ийм хэмжээний мөнгө цацаад байх гарцаагүй зөвтгөл нь юу вэ?

-5.8 тэрбум гээд гүүглдээрэй. Миний хувьд ногоон бгууламж цэцэг 2 ижилхэн. Энэ зардал Бразил 18 хоёр мөн ижилхэн

-Том хотууд бугд л ингэж цэцгэн мандал хийдэг. Цэцэг харсан хун уурлаад, дээгуур нь гишгэлэхээ ядаж болино

-Цэцэгчин дарга нартай болсон ш дээ. Бат-ҮҮл баатар, Улаанбаатар нэгтэглийн дарга НИТХ-ын төлөөлөгч Энхсайхан гээд

-uniin dung ni medehgui ch archlaya, tordoyo gesen zuv l handlaga. Zam talbaig har urdah boovon tolgoituud

-Өнгөрсөн жил гэхэд бас 230 саяар цэцэг тарьсан.тэндерт нь ганцахан компани орсон

-Халтар хотодоо 3 сарын настай цэцэгээр өнгө нэмээд 9 сард хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд зовно доо… гэхчлэн маргалджээ.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж