
Үндсэн чиглэлд хууль зүйн салбарын шийдвэрлэх асуудлууд хэрхэн туссан талаар, нэмж гаргах санал дүгнэлтээ тодорхойлсон юм.
Үндсэндээ энэ салбарын тулгамдсан ажлууд цагдаагийн байгуулагын үйл ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төвлөрч байсан бөгөөд Цагдаагын байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах, мэдээллийн нэгдсэн сүлжээнд оруулах саналууд гарч байлаа.
Гишүүдийн зүгээс төсөвт гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд мөнгө бага зарцуулдаг нь буруу гэх шүүмжлэл гаргасан бөгөөд олон нийтийн газар төдийгүй мөрдөн байцаах, эрүүлжүүлэх, цагдаагын зэрэг хүний эрхийн зөрчил гардаг гэх газруудыг камержуулах хэрэгтэй байгааг онцолж байв.
Байнгын хороогоор үндсэн чиглэлийг ийнхүү хэлэлцээд Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо.
Б.Энхмандах