УИХ-ын дарга Денверийн ИС-ийн багш нарыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Денверийн ИС-ийн багш нарыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Денверийн Их сургуулийн багш нарын 
төлөөллийг хүлээн авч уулзав.
 
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд АНУ-ын Денверийн Их сургуулийн багш нарын төлөөллийг өнөөдөр /2014.06.18 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.
 
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн салбар, хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй 10 орны жагсаалтад багтсан тухай дуулгалаа.
 
Тэрээр уулзалтын төгсгөлд багш нарын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал солилцов. Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2000-2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг төгсөж, мастерийн зэрэг хамгаалсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж