Интернетийн эрин үед ч гэсэн хуучны тоглоомууд нууцаа хадгалж чаддаг гэдгийг 1985 онд NES консол дээр гарч байсан classic Super Mario Bros-ийн нэгэн алдаа харууллаа.
Энэ бичлэг YouTube-д хэдхэн өдрийн өмнө тавигдсан бөгөөд хоёр тоглогчийн горим дээр амиа багахан золиослоод л хязгааргүй их амьтай болох алдааг үзүүлсэн байна. Энэхүү алдааг нарийн тайлбарлавал:
"Эхлээд, тоглогч нэг буюу Марио тоглоомын хоёр дугаар үед орсны дараа амиа золиослоно. Луижи буюу тоглогч хоёр үүний дараагаар World 5-2 уруу шилжих бөгөөд үеийн гол хавийн нэгэн блок дотроос нууц ургамал гаргаж ирэх ёстой. Гаргаад ирсэн бол Луижи мөчрийг нь дамжин аврих бөгөөд хажуунаас нь түүнрүү алх шидэж, устгах болтол хүлээнэ. Луижи оногдож Марио тоглож эхэлмэгц World 5-2-ийн ургамал Мариогийн байгаа World 1-2-т ургах бөгөөд түүний тусламжтайгаар хязгааргүй бонус авах боломжтой болох юм."
Та энэ алдааг үүнээс өмнө мэддэг байсан уу? Энэ яг үнэн үү? эсвэл итгэл төрүүлэхүйц хуурамч зүйл үү? Хэрвээ үнэн бол үүнийг олохын тулд ингэж их хугацаа орно гэдэг гайхалтай юм шүү.
Видео тоглоом оо гэж…
Эх сурвалж: mungunboroo.mn