Сансарт ургасан хүнсний ногоо

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Сансарт ургасан хүнсний ногоо

Олон Улсын Сансрын Станц дээр шанцайны төрлийн хүнсний ногоог ургуулсан нь амжилттай болж, саяхан сансрын нисгэгч Steve Swanson ургацаа хураасан байна. АНУ-ын Cape Canaveral-ээс гаралтай үрнээс ургасан улаан навчит шанцай нь “Veggie” хэмээх хиймэл гэрэл гаргадаг хавтгай дэлгэц бүхий хүлэмжин дотор боловсорч гүйцсэн юм.

Уг хүлэмж нь сансрын нисгэгчдийн хүнсний эх үүсвэрийг хангах зориулалттай зохион бүтээгдсэн ч сансарт ургасан анхны шанцайг энэ удаад идэхгүй бөгөөд харин дэлхий рүү илгээн судалгаа шинжилгээ хийх ажээ. “Хүмүүс дэлхийгээс улам хол нисэх тусам хоол хүнс болон агаарын солилцоог идэвхжүүлэхэд ургамал тарих хэрэгцээ тэр хэрээрээ нэмэгдэх болно” хэмээн Veggie багийн төслийн удирдагч, судлаач Gioia Massa онцолсон байна. Ямартай ч, Veggie одоогоор хамгийн өндөрт байрлах ургамлын хүлэмж болоод байгаа юм.

Эх сурвалж: nationalgeographic.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж