Иргэд 245 кг алтыг тушаажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Иргэд 245 кг алтыг тушаажээ

Уул уурхайн яам, АМГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” хамтран “Бичил уурхай ба алтны худалдаа” хурлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр алтны рояльти татварыг бууруулснаар алт тушаалт нэмэгдэж байгаа талаар ярьжээ. 2012 онд бичил уурхай эрхлэгч 10458 иргэн 354.6 кг алт олборлож байсан бол 2014 он гарсаар 38 иргэн 245.6 кг алтыг Монголбанкинд тушаасныг хурлын үеэр мэдээлсэн байна. Мөн хурлаар “Бичил уурхайн алтны худалдааг хэрхэн албажуулах бэ?”, “Бодлого, эрх зүйн зохицуулалтын хийдэл цоорхой, хэрэгжилт, үүрэг, хариуцлага” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулж, оролцогчид төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан зөвлөмж гаргажээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж