Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Үүнийг Засаг даргын орлогч ахалж байгаа бөгөөд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэд энэ жилийн наадмын зохион байгулалтын төлөвлөлтийг хийж байгаа гэнэ. Өнгөрсөн оны наадамд 217,3 сая төгрөгийг зарцуулсан бол энэ удаад 50 сая төгрөг зарцуулах гэнэ. Учир нь эдийн Засгийн хямрал болж байгаатай холбоотой төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс энэ жилийн наадмыг аль болох дотоодын нөөц боломждоо тулгуурлаж хийх гэнэ. Өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааг МУГЖ Д.Сосорбарам, Л.Баттулга тэргүүтэй уран бүтээлчид найруулсан. Түүнээс гадна олныг хамарсан урлагийн тоглолт, жагсаал зэрэг үйл ажиллагаа болсон. Харин энэ оны тухайд үндэсний урлаг, цэргийн жагсаал зэрэг хэд хэдэн төрлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа гэнэ. Урлагийн тоглолтыг нийслэл дэх Эрдэнэт хотын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулах гэнэ. Түүнээс гадна хурдан морины бай шагналыг уламжлал ёсоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санхүүжүүлэх гэнэ.
Б.ГАНБЯМБА
Эх сурвалж: www.erdenetinfo.mn