Украины цэргийн импортыг орлуулах төлөвлөгөө боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Украины цэргийн импортыг орлуулах төлөвлөгөө боловсруулжээ

 

Оросын Аж үйлдвэр, худалдааны яамнаас Украины цэргийн бүтээгдэхүүний импортыг орлуулах төлөвлөгөөг боловсруулан Цэрэг, аж үйлвэрийн цогцолбортоо хүргүүлсэн тухай Facebook дэх өөрийн хуудаснаа ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин мэдээлэв. Тэр нь Оростой цэргийн салбарт хамтран ажиллахыг хориглосон Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн шийдвэрийн хариу арга хэмжээ бололтой.

 

Порошенкогийн шийдвэр

 

Үндэсний аюулгүй байдал ба батлан хамгаалахын зөвлөлийн хуралдааны өмнө Цэрэг аж үйлдвэрийн цогцолборын (ЦАҮЦ) салбарт Оростой хамтран ажиллахыг Порошенко хориглосон тухай ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Виталий Ярема ICTV сувгаар ярихдаа мэдээлсэн байлаа. Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан  Александр Турчинов  өмнө нь энэ талын хоригийн зарлигт гарын үсэг зурсан байлаа.

 

Рогозин

 

"Хоёр талын зориулалттай тухайлбал,  цэргийн болон иргэний салбарт ашиглаж болох нисдэг тэрэгний хөдөлгүүр зэргийг үйлдвэрлэхэд хамтран ажиллаж болох юм” хэмээн Ярема нэмэн тайлбарласан байна.

 

Шинжээчдийн тооцоогоор, ЦАҮЦ-т Оростой хамтран ажиллахаа зогсоож байгаа нь Украины 79, Оросын 859 цэргийн үйлдвэрийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж