Засгийн газар ээлжит бус хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар Оюутолгой төслийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсний зэрэгцээ МИАТ төрийн өмчит компанийн үйл ажиллагааны тухай Зам тээврийн сайд А.Гансүх мэдээлэл хийхээр болсон аж. Мөн нууц асуудал багтаж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс сонирхоно уу.
№ |
Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Журамд нэмэлт оруулах тухай | Ч.САЙХАНБИЛЭГ |
2. | Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн тухай | Ч.УЛААН |
3. | Арьс ширний үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжих тухай | Ш.ТҮВДЭНДОРЖ |
4. | “Оюутолгой” төслийн үйл ажиллагааны явцын тухай | Д.ГАНХУЯГ |
5. | Нууц асуудал* | Л.БОЛД |
Г.ДАРЬ