Хүний хөдөлгөөнөөр цахилгаан эрчим хүч гарган авч ухаалаг төхөөрөмжүүдийг цэнэглэж болох санааг хэдэн жилийн өмнөөс туршиж иржээ. Харин үүнийг бодит ажил болгож, Филиппин улсын иргэн 15 настай хүү Angelo Casimiro нэгэн нэмэлт төхөөрөмж бүтээжээ.
Тэрбээр Google Science Fair 2014-т энэхүү бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд пүүз, гутал зэрэгтээ холбон ашиглах юм байна.
Уг гутлыг өмсөөд 2 цаг алхах юм уу, сагс тоглох зэргээр хөдөлгөөнтэй байвал 10 минут ажиллах цэнэг авах юм байна.
Т.БИЛГҮҮН