Эдийн засгийн өршөөл үзүүлэх төслийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өршөөл үзүүлэх төслийг хойшлууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны хуралдааны эхэнд  эдийн засгийн өршөөл үзүүлэх агуулга бүхий Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс нам дотроо ярих, зөвшилцөх асуудал байгаа учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. АН-ын бүлгийн саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи зөвшөөрсөн учраас хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, Шилэн дансны тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах төслүүдийг хэлэлцэх юм.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж