Илчлэг тодорхойлогч аяга бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Илчлэг тодорхойлогч аяга бүтээжээ

Дэлхийн нийтийн толгойны өвчин болоод буй таргалалттай тэмцэхээр хүмүүс идэж буй хоол хүнснийхээ илчлэгийг тооцох хэрэгтэй болж байна.

Үүнд туслах дотроо хийсэн шингэн зүйлийн илчлэгийг тодорхойлох боломжтой Vessyl нэртэй аягыг Yves Behar зохион бүтээжээ.

Уг аяганд ундаа, цай зэргийг хийхэд хэдий хэмжээний илчлэг агуулж буйг хажуу дахь дэлгэцэн дээрээ харуулах юм байна.

Ингэснээр та уух зүйлсийнхээ илчлэгийг тооцож, илүү гаргахгүй хянах боломж бүрдэх юм. Одоогоор хараахан худалдаалагдаж эхлээгүй байгаа ба 99 ам.долларын үнээр урьдчилсан захиалга авч эхлээд байгаа аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж