УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ирц хүрээгүй улмаас хойшиллоо. Тус хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан юм. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болох холбогдох хуулиуд, Хөдлөх эд хөрөгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тус тус зөрчиж томилсныг хуульд нийцүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр товлогдсон байсан юм.
Ш.ОЧ