Ким Чен Ун хатан хаанд баяр хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун хатан хаанд баяр хүргэжээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Их Британийн хатан хаан II Элизабетад төрсөн өдрийн баяр хүргэсэн байна. Их Британийн хатан хааны албан ёсны төрсөн өдөрт илгээсэн ил захидалд Ким Чен Ун түүнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөжээ. Захидлыг Хойд Солонгосын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн Дарга Ким Ён Нам II Элизабетад хатан хаанд илгээж, Их Британийн ард иргэдэд энх амгалан, хөгжил цэцэглэлтийг хүссэн гэнэ.

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабетийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 21-нд болдог боловч улс орон даяар албан ёсоор зургадугаар сарын хоёр дахь бямба гаригт тэмдэглэдэг уламжлалтай юм. Өдгөө тэрээр 88 насыг зооглоод буй аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: DailyMail.uk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж