Зүрхний өвчтэй Т.Ариунгоо охинд Япончууд тусална

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Зүрхний өвчтэй Т.Ариунгоо охинд Япончууд тусална

Зүрхний төрөлхийн гажигтай, нэг настай Т.Ариунгоо охины эмчилгээний зардал болох 70.000 орчим ам.долларыг Японы “Akemicha” сангаас гаргах болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Японы “Akemicha” сан нь одоогоос есөн жилийн өмнө буюу 2001 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ хугацаанд олон хүүхдийн зүрхнийг өвчнийг эмчилсэн байна. Тус сангийн үйл ажиллагаа нь дан Япон хүүхдүүдийг эмчлэх бус өөр орны зүрхний өвчтэй, ар гэрийн боломж муу хүүхдүүдийг аврахад чиглэгддэг байна. Монголоос анх удаа Т.Ариунгоо охиныг Японы “Akemichan” сангаас бүх зардлыг нь дааж эмчлэхээр болсон ба энэ сарын 30-нд Япон улс руу авч явахаар болжээ. Т.Ариунгоо охины мэс засал ирэх долдугаар сарын 5-нд болох аж. Т.Ариунгоо охин төрөлхийн зүрхний нарийсалттай учир зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж