Байгалийн чулуун замын байршлыг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Байгалийн чулуун замын байршлыг өөрчлөв

Энэ онд 9 байршилд байгалийн чулуугаар зам барихаар батлагдсан ч 2 байршилд буюу Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 0.1 км, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэлх 0.26 км авто замуудыг барихад газар чөлөөлөх боломжгүй болсон тул байршлыг өөрчилөхөөр нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны А/473 дугаар захирамж гарлаа.

Захирамжийн дагуу БГД, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57-р байрнаас хойш 58-р байрны зүүн талаар Чингүнжавын гудамжтай холбогдох байгалийн чулуун хучилттай авто зам, БГД, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Номун эмнэлгийн зүүн талын орон сууцны хороолол доторх авто замаас 84-р байр хүртэлх зайд байгалийн чулуун хучилттай авто зам барихаар боллоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж