Хагас сарын турш сошиал ертөнцөд од болсон алдарт 18-ын мэндчилгээ өчигдөр жиргээнд хүчтэй байлаа. Гэхдээ 18-аас найман л явсан бөгөөд тэдний ажлаа хийж яваа зураг жиргээчдэд олджээ. Жиргээчдийн төдийгүй бидний төлсөн татварын мөнгөөр зугаалж яваа тэднийг шүүмжлэгчид олон бий. Явахынхаа өмнө НИТХ-ын дарга Д.Баттулгныхаа гарын үсгийг зуруулж аваад, хөлбөмбөгийн дэлхийн аваргад морсдон тэд ийнхүү өөрсдийн ажилтай танилцаж яваа зургаа цахим хуудастаа оруулжээ. Харин тэр нь жиргээчдэд “өгөөш” болсон бололтой.
–Лхагва@Lkhagva 8 нь явсан аж. Өглөөнөөс хойш л тодрууллаа. Аудит нь одоо ажлаа хийгээрэй.
–ulzii baatar @ulzy Яваагүй гээд л онгоцны билетээ нэг өдрийн дотор буцаав гэж. Яваагүй ч гэсэн үүнтэй холбоотой гарсан зардлыг бүгдийг төл
–Jag Erkhembayar @jagdagdorj Бяд ер их сvртэй бас чадалтай болжээ, юуг зогсоож чадна…уулнь, эерэг талаас нь харвал ажлаа хийх ёстой улс еерсдее очиж vзэх зев
–Б. Мөнгөнбагана_MGL @MBagana1990 үнэн хорхоотнууд л явсан бхдаа
–Д.Баясгалан @dbsgln manai hed turslaga sudlaj bgaa bhaa. Naadamaa zohion bguulahad l harya.
–Голланд Либгээ @Bilgee_N Хоосон танхимд сууж туршлага олж авсан 18 маань ирээд сандал нь майр гоё юм билээ гэхиймүү
–Bayarsaikhan Volodya @vbayarsaikhan Наадмаар манайд туршлага судлахаар Бразилын ИТХ-ынхан ирэхтэй агаар нэг. Үзмэр үзэж байгаа аятай хүнгүй төрийн байгууллагуудаар аялах гэж…
Энэ асуудал намжаагүй байтал гарын үсгээ зурж, бразилийг зорьсон 18-д зугаалах боломж олгосон Д.Баттулга өөрийнхөө буруу хэмээн хэвлэлээр нэг ярилцлага өгөв. Учир нь тэднийг явуулах шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан нь миний буруу хэмээн “тэнэгтэв”. Ард түмний татварын мөнгөөр цалинждагаа тэд төдийлөн ойлгодоггүй бололтой. Түүний энэ үйлдлийг жиргээчид мөн ихээр шүүмжилсэн юм.
Сүүлийн үед хотын төвийн замуудаар болон явган зорчигчийн замуудаар 3D зураг бий болсон бөгөөд энэ нь хотын соёлд багагүй хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг жиргээчид онцолсон. Эдгээр зургууд жиргээчдийн онцлох зургууд байлаа.
ЦАХИМ БОЛЖМОР