ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүд зээлээ чөлөөлүүлэх гэж хандаад хулхидуулсан ч хууль, шүүх, прокурорын байгууллага илт нэг талыг баримтлан шийдвэр гаргаснаас орон гэргүй боллоо гэж хандаж байсан иргэн Д.Батдэлгэр Дээд шүүхийн байранд амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл байна.
Өнөөдөр түүний гомдлыг авч хэлэлцсэн Дээд шүүх Д.Нямхүүгийн талд шийдвэр гаргаснаар энэ бүхэн болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ үйлдэлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс түүний таслан зогсоосон гэнэ. Бид энэ талаар албаны эх сурвалжийн мэдээллийг эргэн хүргэх болно.
Л.ХАЛИУ