Газрын тосны хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Газрын тосны хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн 35 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дэмжлээ.

Газрын тосны тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажиллаж байна. Өмнө нь УИХ-аас буцаагдсан Газрын тосны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ахалж байсан ч Засгийн газар төслийг дахин өргөн мэдүүлсний дараа Эдийн засгийн байнгын хорооноос уг хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сонгосон юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үед зарим заалтыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эсэргүүцэж, харин Ц.Нямдорж гишүүн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаа хамгаалж тайлбар хийсээр гишүүдээр дэмжүүлж чадсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж