“Миний хайр” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

“Миний хайр” нээлтээ хийлээ

Дэлгэцийн шинэ уран бүтээл болох “Миний хайр” инээдмийн уран сайхны кино өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд “Өргөө”, “Тэнгис”, Соёмбо кино театруудад нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр уран бүтээлчид үзэгчидтэй нээлттэй уулзалт хийн хөрөг зургаа татууллаа.

Зохиолч А.Миеэгомбо, Б.Золжаргал нарын зохиол “Боролдой” филмийн анхны бүрэн хэмжээний “Миний хайр” киноны гол дүрд “A Capella” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, жүжигчин Б.Баярмаа нар тоглосон бол туслах дүрд дуучин П.Баярцэнгэл, хөтлөгч Э.Ууганбаяр зэрэг уран бүтээлчид туслах дүрүүдийг бүтээжээ.  

Мөнхийн сэдэв болсон хайр тэр дундаа залуу хосуудын дунд гарах үл ойлголцол, жижигхэн асуудлуудыг даван туулах хосуудын хөгжилтэй агшныг тус кинонд харуулсан байна.

“Миний хайр” киноны нээлтийн үеэр жүжигчин Ш.Жавхлантай хоромхон хугацаанд ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

-Монголын шинэ бүтээл нээлтээ хийх гэж байна. Сэтгэгдэл их өндөр байна.

-Яагаад ийм сэдвийг сонгосон юм бэ. Их нийтлэг сэдэв санагдлаа?

-Энэ хорвоод хайр бол мөнхийн сэдэв. Энэ удаад мөн уг сэдвийг хөндөж хайрын тухай залуу хосуудын харилцааны тухай өгүүлсэн бүтээл байгаа. Харин уг киногоор дамжуулж хэлэх гэсэн санаа нь юу байсан бэ гэвэл миний өнцгөөс харахад, өнөөдөр залуу хосууд маш ихээр салж нийлэх болсон. Амьдралдаа хэт яарах ч юм уу, жижигхэн асуудлаас болоод л гэр бүл сарних нь элбэг. Залуу хосуудын харилцаанд хоёр талын найз, аав, ээж гэх мэт олон зүйл нөлөөлж байна л даа. Харин залуу хосуудын хувьд үнэхээр чин сэтгэлээсээ өөрийнхөө сэтгэлийг сонсох хэрэгтэй гэсэн санааг гаргаж байгаагаараа онцлог.

-Таныг өөрийнхөө охинтой уг кинонд тоглож байгаа гэсэн цуу байсан?

-Миний охин биш л дээ. Миний эгчийн охин байгаа юм. / Инээв /

Өнөөдөр бас та хоёр адилхан гоёлоор гангарсан харагдлаа?

-Миний хайр кинод бид хоёр ээж охин болж тоглосон. Тэр ч утгаараа адилхан гоёл сонгосон шүү/инээв/.

Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж