&#34Оюухай-2014&#34 наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

&#34Оюухай-2014&#34 наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Оюухай-2014" наадам Хэнтий аймгийн Дархан суманд 2014 оны зургадугаар сарын 14-ний өдөр боллоо.

Р.Чойномын нэрэмжит "Өд" сан, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, Засаг даргын тамгы газар хамтран зохион байгуулсан уг наадамд Улаанбаатар, Дархан хотууд болон Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгаас нийт 30 гаруй яруу найрагч оролцжээ.

Энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдсан "Оюухай" наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх түрүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг удааллаа. Гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, дөрөвдүгээр байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал, тавдугаар байрт залуу яруу найрагч Э.Гантулга нар тус тус шалгарчээ. Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн номын сангийн нэрэмжит шагналаар залуу яруу найрагч Б.Алтанхуяг, тусгай шагналаар яруу найрагч Б.Батсайхан нар шагнагдсан байна.

Гэрэл зургийг Говьсүмбэр Уран Зохиол хуудсаас авав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж