Ахмад настны зөвлөх үйлчилгээ төсөл бүх сумдад хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Ахмад настны зөвлөх үйлчилгээ төсөл бүх сумдад хэрэгжинэ

Увс аймгийн ахмадын зөвлөх үйлчилгээ төслийн нээлт хийж Улаангом суманд ажиллах 13 бүлгийн 39 ахмадын зөвлөх үйлчилгээг эхлүүллээ. Мөн 5 суманд 6 бүлгийн 21 ахмад  нийт аймгийн хэмжээнд 19 бүлгийн 60 ахмад настны зөвлөх үйлчилгээ өгч эхлээд байна.

2014 онд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төслийн хүрээнд манай аймагт нийт 35 сая төгрөг хувиарлагдсан бөгөөд 1 бүлэгт 1 сая төгрөгний урамшуулал олгохоор нийт 35 бүлэг ажиллахаар байна.

Ахмадын зөвлөх үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмадуудад зөвлөх үйлчилгээний 3 сарын эрхтэй үнэмлэхтэйгээр иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Эх сурвалж: www.zasag.mn/m/uvs

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж