Таван тэрбумаар онгоцны буудал барина

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Таван тэрбумаар онгоцны буудал барина

Орхон аймгаас 22, Булган аймгаас 43 км-ын зайд байрлах Их залуугийн хөндийд онгоцны буудал барих шийдвэрийг ИНЕГ-аас гаргажээ.

Уг онгоцны буудлыг барихад таван тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан аж. Үүний хоёр тэрбум төгрөгийг ИНЕГ, харин 1.5 тэрбумыг нь ”Эрдэнэт үйлдвэр” гаргах бөгөөд үлдсэн хэсгийг орон нутгийн төсөв болон хувийн хэвшлээс санхүүжүүлхээр төлөвлөжээ. Энэ буудал баригдсанаар орон нутгийн нислэг үйлдэх боломж бүрдэх гэнэ.

О.САР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж