УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Газрын тосны тухай хуулийн шинэчлсэн найруулгын төсөл нь саяхан УИХ дээр олохийн санал авч чадаагүй унасан юм. Тиймээс дахин өргөн барьж, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Үүний дараа Чөлөөт бүсийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэх юм.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар өмнө нь гурван удаа хойшлоод байсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын бүлгээс эдийн засгийн хүндрэл, өнөөгийн нөхцөл байдал Н.Батбаяр сайдыг буруутай гэж үзэж огцруулах тогтоолын УИХ-д өргөн бариад байгаа юм.
Ш.ОЧ