Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Танай гэр тоостой юу

Гэрийн тоос. Энэ бол зүгээр нэг таагүй төдийгүй, хүний эрүүл мэндэд маш аюултай. Гэр бүл болон өөрийгөө тоосноос хамгаалах ын тулд юуг мэдэх шаардлагатай вэ.

Гэрийн тоос юунаас үүсдэг вэ
Бидний гэр оронд тоос, тоосонцор дэгдээгч үндсэн дөрвөн эх үүсвэр байдаг Юуны түрүүнд гэрийн хана, тавилгуудыг хийсэн материал. Цаг хугацаа өнгөрөхөд эвдэрч муудан, гадаргуугаас нь жижиг хэсгүүд салж унадаг. Нэг хэсэг тоос цонхоор дамжин гудамжнаас орж ирнэ. Бас нэг хэсэг нь бидний арьснаас ялгарна. Үлдсэн хэсэг нь хувцас, гэрийн тэжээмэл амьтдаас гардаг.
Гэрийн тоосны 80 хувь нь зөвхөн бичилдурангаар л харахаар тийм өчүүхэн биетүүдийг агуулдаг. Энэ бичилбиет бүхий тоосонцор нь бидний эрүүл мэндэд хамгийн их хортой байдаг.

Гэрийн тоос ямар аюултай вэ
Гэрт дэгдсэн тоосонд амьдрах бичилбиетүүд нь харшил, астамаар өвчлүүлдэг. Эдгээр бичилбиетүүд харшлын өвчлөлийн дөрөвний нэг, астмын тал хувийн үндсэн үүсгэгч нь болдог байна.
Ялангуяа бага насны хүүхдийн харшлын гол эх үүсвэр бөгөөд хамгийн аюултай нь тоосныбичил биетээр дамжин үүссэн харшил нь ихэнх тохиолдолд астма болон хүндэрдэг юм.

Танай гэрт тоосны бичилбиетүүд байгаа болов уу
Эрдэмтэд тийм гэж нэгэн дуугаар хариулж байна. Тэдний судалгаагаар хотын байрны тасалгаанд орших нэг грамм тоосонцорт 100 гаруй төрлийн бичилбиет амьдарч байдаг. Энэ нь бага насны хүүхдийг астмаар өвчлүүлэхэд хангалттай концентрац гэнэ.

Бид орондоо унтахдаа ойролцоогоор хоёр сая гаруй ийм бичил амьтадтай “нөхөрлөдөг” аж. Тиймээс бидний ор эдгээр “амьтдын” хамгийн тухтай оромж нь болдог. Тэнд тэд дулаахан, чийглэг орчинд бидний арьснаас унасан жижиг хэсгүүдээр хооллон тухтай амьдардаг. Тэгвэл бид энэ л орондоо өдрийн гуравны нэгийг өнгөрүүлдэггүй гэж үү?

Тоосны бичил биетүүдтэй хэрхэн тэмцэх вэ?
Цагаан хэрэглэлээ долоо хоног тутамд солихоос гадна буцлам халуун усанд байлгах хэрэгтэй. Тасалгаагаа байнга агааржуулж, бүтээлэг, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг тоос “ татагчдыг” хурааж бай.

Хамгийн гол нь долоо хоногт хоёроос цөөнгүй удаа тасалгааныхаа тоосыг соруулж бай. Гэхдээ зөв тоос сорогчийг сонго. Үүнд хүчтэй шүүлтүүр, бас тоос агуулах сав нь бин битүү байх ёстой. Энэ зорилгоор хамгийн сүүлийн загварын тоос сорогчийг худалдаж авахыг зөвлөж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж