“Forever”, “Хаана байна”, “Гитарын минь уйлах дуунд” зэрэг олон уран бүтээлээр нь “A Sound” хамтлагийнханыг сонсогч фэнүүд нь андахгүй биз ээ. Тэгвэл тэд саяхан өөрсдийн найман жилийн ойн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэлээ. “Найман нас” тоглолт нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” усан онгоцонд зургадугаар сарын 13,14-нд болсон юм.
Тэд тоглолтынхоо үеэр сонсогчидтойгоо өөрсдийн найман жилийн хугацаанд туурвисан уран бүтээлүүдийнхээ талаар ярилцаж, дуунуудынхаа түүхээс хуваалцаж байлаа. Уг тоглолтонд хосууд цөөнгүй харагдав. Арга ч үгүй биз тэдний гаргасан ихэнх уран бүтээл хайр дурлалын тухай тэр дундаа уянгын уран бүтээл олонтой нь нөлөөлсөн болов уу.
Тоглолтын тасалбарын хувьд 30 мянган төгрөг байсан бол “Хар сувд”-ны хоёр давхарын суудлууд нь 200 мянган төгрөгний такстай байв. Хэдийгээр тасалбарын үнэ харьцангуй өндөр санагдсан ч тоглолт, дууны сонголт үзэгчдэд нилээд хүрч байгаа нь ажиглагдсан. Мэдээж залуу хамтлаг дуучдын фэнүүд учраас дунд сургуулийн сурагчаас 35 хүртлэх насны залуучууд цугалсан байсан юм.
Э.ТЭКҮ