Цогтцэций сумын эмнэлэгт автомашин бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Цогтцэций сумын эмнэлэгт автомашин бэлэглэв

“Эрдэнэставан толгой” ХК-иас зохион байгуулсан нээлттэй өдөрлөг энэ сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Борын талбайд болсон байна. Нээлттэй өдөрлөгт “Эрдэнэставантолгой” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал Б.Энхбат, Захиргаа хүний нөөцийн газрын захирал С.Ганболд болон Цогтцэций сумын Засаг дарга Н.Амгалан, Сум дундын эмнэлгийн эрхлэгч, багийн Засаг дарга нар, нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцсон аж.

Нээлттэй өдөрлөгийг компанийн үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчилан таниулах, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулах зорилгоор зохион байгуулсан юм. Компанийн удирдлагууд нээлттэй өдөрлөгийн үеэр Цогтцэций сумын багуудад 6 ширхэг бага оврын трактор, сум дундын эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон фургон автомашины түлхүүр гардуулсан байна.

Дашрамд дурдахад, өдгөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд Өмнөговь аймгаас 120 орчим, Цогтцэций сумаас 60 гаруй хүн ажиллаж байгаа аж.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж